GLOBAL KOR JP 简体中文 繁體中文 MN
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Lilied усан тарилга
Арьсны гүнээс чийгшил, коллагенаар дүүргэх Lilied тарилга
Эмчилгээ, үйлчилгээний мэдээлэл
Энэхүү арьсны тарилга нь тахианы залаагаас гаргаж авсан гиалуроны хүчил, натри болон яргай загасны ДНК-н гаргаж авдаг PN зэргийг нарийн цэвэршүүлэн найруулсан бүтээгдэхүүн юм. Шингэлт хурдантай тул тарилганы мөр (emboss) бага үүсдэг бөгөөд үр дүн нь гардаг.
Үйлчилгээний давуу тал
- Арьсыг гүнээс нь чийгшүүлэх - Коллаген нийлэгжилтийг хурдасгах - Арьсны уян хатан чанарыг сайжруулах - Хялгасан үрчлээ багасгах - Арьсны чанарыг сайжруулж толигор болгох
Q & A
Q1. Lilied тарилгыг хэр хугацааны давтамжтай хийлгэхийг зөвлөдөг вэ? A1. 3-4долоо хоногийн зайтай 2-3удаа хийлгэхийг зөвлөдөг. Q2. Усан тарианаас өөр зүйл болон давуу тал нь юу вэ? A2. Lilied тарилгад дээд зэргийн чанартай гиалуроны хүчил болон натри агуулагддаг ба Анагаахын ухаанд арьсны эд эсийг нөхөн сэргээх зориулалтаар ашиглагддаг. Энэхүү бүтээгдэхүүн нь маш нарийн цэвэршүүлэлтийн процессыг дамжин үйлдвэрлэгддэг бөгөөд арьсанд чийгийг шууд дамжуулан өгч, арьсны гүнд коллагены нөхөн төлжилтийг идэвхжүүлж өгдгөөрөө онцлогтой. Ялангуяа арьсанд хурдан шингэдэг тул үйлчилгээ хийлгэсний дараа өдөр тутмын амьдралдаа шууд эргэн орох боломжтой.
Эмчилгээ хийлгэвэл тохиромжтой хүмүүс
- Залуу чанга арьстай болохыг хүсдэг хүмүүст - Арьсаа гүнээс нь чийгшүүлэхийг хүсдэг хүмүүст - Эдгэрэх хугацаа шаардлагагүй үйлчилгээ хийлгэхийг хүсдэг хүмүүст
Анхааруулах зүйл
1. Үйлчилгээ хийлгэсэн хэсгийг хэт хүчтэй дарах, үрэх зэрэг арьс цочроох үйлдэл хийхээс зайлсхийнэ үү.
2. Үйлчилгээ хийлгэсний дараа хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, алкохол тамхи хэрэглэх, саунд суух зэргээс зайлсхийнэ үү.
3. Үйлчилгээний дараа дунджаар 2~3хоног нүүр улайх, бага зэрэг хавдах зэрэг шинж тэмдэг илэрч болох ба аажмаар хэвийн болох тул санаа зоволтгүй.
4. Үйлчилгээ хийлгэсэн хэсэгт аль болох хөнгөн будна уу. 3 хоногийн дараагаас урьдны адил хэвийн будаж болно.
5. Үйлчилгээ хийлгэсний дараа хэт хүчтэй өвдөн хэвийн болохгүй тохиолдолд эмнэлэгт ирж үзүүлнэ үү.