GLOBAL KOR JP 简体中文 繁體中文 MN
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Revilite SI тонинг
Өндөр энерги, сөрөг нөлөө багатай дэвшилтэт лазер
Эмчилгээ, үйлчилгээний мэдээлэл
Revlite SI тонинг үйлчилгээ нь долгионы уртаасаа хамааран арьсны гүн болон өнгөн давхаргад сонгон лазердах боломжтой. PTP технологийн тусламжтайгаар 2 өөр долгионы уртыг ашиглан олон төрлийн нөсөөт пигментацийн асуудлыг шийдэх боломжтой үйлчилгээ юм.
Үйлчилгээний давуу тал
- Цөөн оролтоор үр дүн мэдрэх - Сөрөг нөлөө бага - Үр дүн өндөр
Үйлчилгээний явц
- Онилсон нөсөөн дээр лазердах - Нөсөөт пигментүүд маш нарийн, жижиг хэсгүүдэд бутран задарна - Арьсыг цочроолгүйгээр нөсөөт пигментүүдийг арилгана
Q & A
Q. Бусад тонинг болон Revlite SI тонингийн ялгаа юу вэ? A. Revlite SI тонинг нь лазераар арилах боломжгүй нөсөөт пигментацийн асуудлуудад илүү үр дүнтэй үйлчилгээ юм. Өндөр гаралтын энергийг хоёр хуваан зөөлөн дамжуулж өгдөг тул арьсанд цочрол багатай ч илүү нарийн, оновчтой эмчилгээ хийх боломжтой. Эдгээр давуу талын ачаар энгийн лазер тонингтой ижил тоогоор үйлчилгээ хийлгэсэн ч, арьсны гэмтэл бага үр дүн өндөр үйлчилгээг авах боломжтой
Эмчилгээ хийлгэвэл тохиромжтой хүмүүс
- Тод сэвх нөсөөндөө санаа зовж буй хүмүүст - Арьсны өнгөө жигд болгохыг хүссэн хүмүүст - Арьсны уян хатан чанараа сайжруулахыг хүсэж буй хүмүүст - Өвдөлтгүй, сөрөг нөлөө багатай лазер хийлгэхийг хүсэж буй хүмүүст - Цөөн удаагийн үйлчилгээгээр хурдан үр дүн харахыг хүсэж буй хүмүүст
Анхааруулах зүйл
1. Үйлчилгээ хийлгэсний дараа хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, алкохол тамхи хэрэглэх, саунд суух зэргээс зайлсхийнэ үү.
2. Нарны тосыг тогтмол, зөв хэрэглэхийг зөвлөж байна
3. Арьс тайвшруулах, цайруулах болон чийгшүүлэх үйлчилгээтэй гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэснээр лазер үйлчилгээний үр дүнг удаан хадгалахад тусалдаг.