GLOBAL KOR JP 简体中文 繁體中文 MN
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Нүүр хэлбэржүүлэх тарилга
Нарийн, зөв нүүрний хэлбэрийг бий болгох үйлчилгээтэй хэлбэржүүлэх тарилга
Эмчилгээ, үйлчилгээний мэдээлэл
- Үйлчилгээний хугацаа 10~20минут - Мэдээгүйжүүлэлт Мөсөөр мэдээ алдуулна - Сорви үүсэх эсэх Үүсэхгүй - Хяналтын үзлэг Шаардлагагүй - Эдгэрэлтийн хугацаа Шууд хэвийн амьдралдаа орох боломжтой
Үйлчилгээний давуу тал
- Хялбар, хурдан хийгдэх эмчилгээ - Нүүрээ жижиг харагдуулах үйлчилгээтэй - Нүүрний зөв хэлбэртэй болход тусална - Үйлчилгээний дараа шууд хэвийн амьдралдаа орох боломжтой - Давхар эрүү багасгана
Q & A
Q1. Хэзээнээс үр дүн нь гарч эхэлдэг вэ? A1. Дунджаар 1-2долоо хонгийн дараачаас үр дүнгээ өгч эхэлдэг. Q2. Нүүр хэлбэржүүлэх тарилгыг хэр хугацааны давтамжтай хийлгэхийг зөвлөдөг вэ? A2. Өөхлөлтийн хэмжээ болон хийлгэх хэсгээс хамааран гарах үр дүн болон үйлчилгээгээ барих хугацаа хүн бүрийнх харилцан адилгүй байдаг. Дунджаар 3долоо зайта 3аас дээш удаа хийлгэхийг зөвлөдөг.
Эмчилгээ хийлгэвэл тохиромжтой хүмүүс
- Дөрвөлжин эрүү, давхар эрүүндээ санаа зовдог хүмүүст - Бусад хэсгээсээ илүү нүүрээрээ махлаг хүмүүст - Арьс нь уян хатан чанараа алдаж унжиж эхэлснээс болж нүүр нь том харагддаг хүмүүст - Нүүрний хэлбэр засах мэс засал хийлгэхгүйгээр өөрчлөлтийг хүсэж байгаа хүмүүст - Мэсийн бус хялбар аргаар залуужихыг хүсэж байгаа хүмүүст
Анхааруулах зүйл
1. Үйлчилгээ хийлгэсэн хэсэгт хүчтэй хүрэх, үрэх зэрэг үйлдэл хийхээс зайлсхийнэ үү
2. Үйлчилгээ хийлгэснээс хойш 3~7 хоногийн хугацаанд алкохол хэтрүүлэн хэрэглэх, саунд суух, халуун усанд орох, хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийхээс зайлсхийнэ үү
3. Үйлчилгээ хийлгэсний дараа хөхрөх, хавдах зэрэг шинж тэмдэг илэрч болох ба 7-14хоногийн дотор аажмаар хэвийн болно.
4. Үйлчилгээ хийлгэснээс хойш 2-3цагийн дараачаас нүүрээ угаах болон нүүрээ будахыг зөвлөж байна.
5. Хоолны дэглэм болон дасгал хөдөлгөөн хамт хийвэл илүү үр дүнтэй. Мөн усыг тогтмол ууж хэрэглэхийг зөвлөж байна.
6. Үйлчилгээ хийлгэсний дараа хэт хүчтэй өвдөн хэвийн болохгүй тохиолдолд эмнэлэгт ирж үзүүлнэ үү.