GLOBAL KOR JP 简体中文 繁體中文 MN
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Колластер тарилга
Арьсны асуудалдаа тохируулан сонгох боломжтой 6 төрлийн ампул! Потенза лазерын зориулалттай арьс нөхөн төлжилтийг дэмжих үйлчилгээтэй коллаген бүүстер
Эмчилгээ, үйлчилгээний мэдээлэл
Колластер нь арьсны нөхөн төлжилтийг дэмжих коллаген тарилга юм. Коллаген нийлэгжилтийг дэмжиж, арьсанд гүн чийгшил өгснөөр арьсыг гэрэлтсэн болгохоос гадна арьсны уян хатан чанарыг сайжруулж, хялгасан үрчлээ, арьсны бүтэц сайжруулахад үр дүнтэй.
Үйлчилгээний давуу тал
- Нүхжилт багасгах - Сорви бүдгэрүүлэх - Арьсны уян хатан чанарыг сайжруулах - Хялгасан үрчлээ багасгах - Арьс нөхөн төлжүүлэх - Арьсны бүтцийг сайжруулах
Q & A
Q. Колластер эмчилгээг хэр хугацааны давтамжтай хийлгэхийг зөвлөдөг вэ? A. 1сарын зайтай 3 оролт эмчилгээ хийлгэхийг зөвлөж байна.
Эмчилгээ хийлгэвэл тохиромжтой хүмүүс
- Чийгээ алдсан хуурай арьстай хүмүүст - Хялгасан үрчлээ нэмэгдэж үүндээ санаа зовдог хүмүүст - Нүхжилт, батга зэрэг арьсны асуудалтай хүмүүст - Арьсны бүтцээ сайжруулахыг хүсэж байгаа хүмүүст
Анхааруулах зүйл
1. Үйлчилгээ хийлгэсэн хэсгийг хэт хүчтэй дарах, үрэх зэрэг арьс цочроох үйлдэл хийхээс зайлсхийнэ үү.
2. Үйлчилгээ хийлгэсний дараа хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, алкохол тамхи хэрэглэх, саунд суух зэргээс зайлсхийнэ үү.
3. Үйлчилгээний дараа дунджаар 1~3хоног нүүр улайх, бага зэрэг хавдах зэрэг шинж тэмдэг илэрч болох ба аажмаар хэвийн болох тул санаа зоволтгүй.
4. Үйлчилгээ хийлгэсэн хэсэгт аль болох хөнгөн будна уу. 3 хоногийн дараагаас урьдны адил хэвийн будаж болно.
5. Үйлчилгээ хийлгэсний дараа хэт хүчтэй өвдөн хэвийн болохгүй тохиолдолд эмнэлэгт ирж үзүүлнэ үү.