GLOBAL KOR JP 简体中文 繁體中文 MN
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Linearz лифтинг
Хувь хүнд тохируулан хийх боломжтой Linearz арьс чангалах аппарат
Эмчилгээ, үйлчилгээний мэдээлэл
- Үйлчилгээний хугацаа 10мин~15мин - Мэдээгүйжүүлэлтийн арга Шаардлагагүй - Сорви үүсэх эсэх Сорви үүсэхгүй - Хяналтын үзлэг Шаардлагагүй - Эдгэрэлтийн хугацаа Шууд хэвийн амьдралдаа орох боломжтой
Үйлчилгээний давуу тал
- Хялбар, хурдан хийгдэх эмчилгээ - Төрөл бүрийн хэсэгт эмчилгээ хийх боломжтой - Асуудалд нь тохируулах хийх боломжтой - Үйлчилгээний дараа шууд хэвийн амьдралдаа орох боломжтой
Эмчилгээ хийлгэвэл тохиромжтой хүмүүс
- Хялгасан үрчлээ ихтэй хүмүүст - Арьсны уян хатан чанараа сайжруулж арьсаа чанга толигор болгохыг хүсдэг хүмүүст - Мэсийн бус аргаар илүү үзэсгэлэнтэй болохыг хүсэж байгаа хүмүүст
Анхааруулах зүйл
1. Үйлчилгээний дараа шууд нүүрээ угаах болон нүүрээ будах боломжтой. Гуужуулах үйлчилгээ мөн бүтээгдэхүүнийг хэсэг хугацаанд хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
2. Үйлчилгээний дараа хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, алкохол, тамхи хэрэглэх, саунд суух зэргээс зайлсхийнэ үү
3. Үйлчилгээний дараа бага зэрэг хөхрөлт үүсэх магадлалтай ба 1~2долоо хоногийн дараагаас аажмаар хэвийн болно
4. Үйлчилгээний дараа нүүрээ хэт хүчтэй дарах, үрэх зэрэг арьс цочроох үйлдэл хийхээс зайлсхийнэ үү
5. Арьсаа гэмтээх, хуурайшуулахаас сэргийлэн чийгшүүлэх болон нарны тос сайтар түрхэж арьсаа хамгаална уу