GLOBAL KOR JP 简体中文 繁體中文 MN
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Capri лазер
Батганы эмчилгээнд үр дүнтэй тослогын булчирхай дарагч лазер
Эмчилгээ, үйлчилгээний мэдээлэл
- Capri лазер нь 1450нм долгионы урттай диод лазер болон 400нм долгионы урттай цэнхэр гэрлийн лазерын хосолсон давтамжийг ашигладаг бөгөөд батганы гол үүсгэгч болох арьсны тослогын булчирхайг дотроос нь устгаж, батганы үндсэн шалтгааныг арилгах өндөр үр дүн лазер юм.
Үйлчилгээний давуу тал
- Батганы үндсэн шалтгаан болох тослогын булчирхайн үйл ажиллагааг тэнцвэржүүлэх, батганы бактерийг устгах
Q & A
Q. Capri лазер эмчилгээг ямар давтамжтайгаар хийлгэх нь тохиромжтой вэ? A. 1–2 долоо хоногийн зайтайгаар давтан хийлгэхийг зөвлөж байна.
Эмчилгээ хийлгэвэл тохиромжтой хүмүүс
- Арьсны тосны ялгаралт хэт их хүмүүст - Батга болон үсний уутанцрын үрэвсэлээс болж шаналж буй хүмүүс - Батганы сорви, толбо, арьсны жигд бус байдлыг сайжруулахыг хүсэж буй хүмүүс
Анхааруулах зүйл
1. Үйлчилгээ хийлгэсний дараа хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, алкохол тамхи хэрэглэх, саунд суух зэргээс зайлсхийнэ үү.
2. Үйлчилгээ хийлгэсний дараа арьс гуужилт үүсэж болох ба энэ нь үйлчилгээний дараа гарч болох шинж тэмдэг юм. Гараар хуулж авах эсвэл гуужуулах бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийнэ үү.
3. Нарны туяанаас хамгаалах тос болон чийгшүүлэх тосыг тогтмол хэрэглэнэ үү.
4. Халуу оргих, зөөлөн хатгуулах мэдрэмж, улайх, хавагнах, хуурайших эсвэл загатнах зэрэг шинж илэрч болох ба аажимдаа хэвийн болох тул санаа зоволтгүй.